Thursday, June 30, 2016

Васкулит өвчний тухай

Энэ өвчнөөр миний хүү өвдөж байсан тухай би өмнө нь бичиж байсан. Яг энэ өвчнөөр хүүхэд нь өвдсөн олон ээжүүд интернэтээр мэдээлэл хайж байгаад миний блог руу орж ирдэг юм байна. Ээж нарын бичсэн сэтгэгдлийг сая л олж харлаа. Тэгээд энэ өвчний тухай, яаж эдгэсэн тухай дахин бичье гэж бодлоо. Мөн надаас асуух зүйл байвал naranboo@gmail.com хаяг руу имэйл бичээрэй. Мэддэг чаддаг бүхнээ харамгүй хэлж өгье.
Миний хүү энэ өвчнөөр 4 настай байхдаа өвдөж байсан. Анх хөл нь өвдөөд шилбэнийх нь араар хөх хөх толбо туураад түргэнээр эх нялхас явж байлаа. Васкулит буюу судасны ханын үрэвсэл гэдэг өвчин. Яагаад тусдгийг мэдэхгүй. Гэхдээ ээжүүдэд хэлэхэд цусны өвчин огт биш, мөн гамаа сайн бариад эмчилгээгээ тууштай хийхэд бүрэн эдгэрдэг.
Эхэндээ мэдээж маш хүнд хэцүү байсан. Гэхдээ эдгэрэх арга замаа мэдээд авахад түүнийгээ ягштал баримталвал нүдэн дээр л хүүхэд тань эдгэрээд ирдэг юм билээ.
Хамгийн гол 2 юм нь хоолны дэглэм, хэвтрийн дэглэм.

1. Хоолны дэглэм
Газтай ундаа, жүүс, чипс, халуун ногоо, лаазалсан хүнс, дарсан ногоо, пицца, бургер, шоколад, чихэр гэх мэт удаан хадгалагч бодистой, будагтай, химийн бодисны орц найрлага ихтэй, хурц амттай хоол хүнс огт идүүлж болохгүй. Идэж болох юм нь байцаа, лууван, алим, мах, будаа гурил. Тэгээд л болоо. Ямар ч амтлагчгүй зөвхөн бага зэргийн давстай даруухан хоолнууд хийж өгөх ёстой. Энэ хоолны дэглэмийг маш нарийн барина. Угаасаа эмнэлэгт үзүүлэх юмуу хэвтэхэд эмч нь идэж болох болохгүй зүйлсийн жагсаалтыг нарийн бичиж өгч байсан. Тэгээд би хүүдээ дандаа бантан, гурилтай шөл, будаатай шөл, будаатай хуурга л хийж өгдөг байлаа.
2. Хэвтрийн дэглэм
Ид хөдөлгөөнтэй насан дээрээ байгаа эрэгтэй хүүхдийг өдөржин оронд нь хэвтүүлэх маш хэцүү. Хамгийн сахихад хэцүү дэглэм нь энэ л байлаа. Эхний 1 сар би бүр хүүгээ орноос нь огт босгохгүй, үүрч тэвэрч аваачиж бие засуулдаг байсан. Өөрөөр хэлбэл хөлөнд нь огт ачаалал өгч болохгүй, хөлөөр нь гишгүүлж болохгүй гэсэн үг. Тэгэх л юм бол хөлөөр нь тууралт нь дахиад л гараад ирнэ. Тэгээд би ажлаасаа 1 сарын чөлөө аваад хүүгээ гэртээ сахисан. Эх нялхаст бид 2 ердөө ганц л хоносон. Өвчнийхөө оношийг мэдээд эмчилгээ дэглэмээ мэдэж аваад угаасаа эм тарианы эмчилгээ нэг их сүртэй юм байхгүйг мэдээд гэрээрээ гарч эмчилгээгээ үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Хүүгээ бүтэн 1 сар орноос нь огт босгоогүй, ийш тийшээ явах бол дандаа үүрч тэвэрч явдаг байлаа. Тэгээд өдөржин ном уншиж өгнө, тв үзүүлнэ, орон дээр нь тоглоомоор нь тоглуулна.
3. Эмийн эмчилгээ, шинжилгээ
Энэ өвчний улмаас шээсэнд нь уураг, цусны улаан эс илэрдэг. Тиймээс эдгэж байгаа үгүйг нь байнгын шээсний шинжилгээ өгч уураг, цусны улаан эсийн тоо багасч байгаа эсэхийг нь үздэг байлаа. Би хэт санаа зовсондоо болоод өнжөөд нэг удаа шээсийг нь шинжилгээнд өгдөг байлаа. Гэтэл 7 хоногтоо 1 удаа байхад л болох байсан юм билээ. Манай гэрийн хажууханд эмнэлэг лаборатори ойрхон байсан нь бас нөлөөлсөн байх л даа. Бас би хүүгээ аваад Маршал таунд байдаг хүүхдийн эмчид үзүүлсэн юм. Тэр эмч хүүд маань нэг гормоны эм бичиж өгсөн. Гэхдээ би энэ эмийг одоо энэ өвчнөөр өвдсөн байгаа хүүхдүүдэд санал болгохгүй. Яагаад гэвэл хүн болгоны бие физиологи өөр өөр. Гормоны буюу дааврын эм гэдэг тоглоом биш. Энэ эм миний хүүг эдгэрэхэд сайнаар нөлөөлсөн үгүйг ч би бас сайн мэдэхгүй байгаа учраас албаар нэрийг нь бичмээргүй байна. Тиймээс та бүхэнд хэлэхэд тухай тухайн үзүүлсэн эмчийнхээ бичиж өгсөн эмийг яг зааврынх нь дагуу цаг хуваарийнх нь дагуу уйгагүй уулгаарай л гэж хэлье дээ. Миний хүүгийн ууж байсан тэр дааврын эмнээс болоод хүү маань маш их ховдог болж их таргалсан. Ерөөсөө 30 минутны зайтай л хоол идэх юм нэхээд орилоод байдаг байлаа. Эмээ ууж дуусаад буцаад хэвийн болсон л доо. Тухайн үедээ бол ердийн хүүхдээс бараг 3-4 дахин их иддэг, аймаар тарган болсон. Эдгэрч л байвал энэ бол асуудал биш л байлаа.
Ингээд ямар ч байсан эхний 1 сар би хүүгээ уйгагүй асарч гэртээ сахисан юм. Тэгээд ажилдаа орж хүүг маань ээж харж дахиад 2 сар дэглэмээ барьж гэртээ хэвтсэн. Аяндаа 1 сарын дараанаас шээсэн дэх уураг, цусны улаан эсийн тоо буурсаар сүүлдээ байхгүй болсон. Тэгээд гормоны эмээ ч уухаа больж хүү маань хэвийн иддэг болж жин нь буурсаар энгийн болсон. 3 сарын хугацаанд бид хүүгээ бага багаар гишгүүлж ойр зуур явуулдаг болж гэрийн энгийн хоолноос бага багаар идүүлдэг болсон. Ингээд дахиад үзүүлэхэд хүү маань эдгэсэн байсан. Энэ өвчин 3 жилийн дотор дахихгүй бол бүрэн эдгэрсэн гэж үздэг юм билээ. Азаар хүү маань дахиж өвдөөгүй. Харин одоо халуун ногоо чипс эд нар хамаагүй их идвэл харшилтай болсон. Угаасаа харшлын суурь байж байгаад энэ өвчнөөр өвдсөн юм болов уу гэж би боддог юм.
За асуух зүйл байвал асуугаарай. Битгий айж сандраарай, битгий сэтгэл санаагаар унаарай. Дэглэмээ л уйгагүй бариад эмчилгээгээ хийхэд бүрэн эдгэрдэг өвчин шүү. Анх би ч гэсэн айж сэтгэл санаагаар унасандаа хүүгээ үүрээд л гэр дотуураа уйлаад л алхдаг байж билээ. Дараа нь хүүгээ эдгэрснийг сонсоод хэмжээлшгүй их баярласан. Тийм болохоор та нар ч гэсэн битгий айгаарай, энэ бол бүрэн эдгэрдэг өвчин.

19 comments:

Anonymous said...

Huleej blaa mash ikh Bayarlalaa

Anonymous said...

Васкулит гэдэг энэ өвчнөөр би бараг 20 жил шаналж байна. Анх 7-р ангид байхад жил орчим гарч эхлээд өөрөө аажимдаа эдгэрчихсэн. Тэгээд бараг мартчихсан байсан чинь ажилд ороод ачаалал ихсээд шууд гарч эхэлсэн дээ. Тэрнээс хойш тасралтгүй 10 жил гарч байна. Эхлээд цусны өвчин гэж боддог байсан боловч өвчнөө судлаад дархлааны өвчин болохыг нь мэдсэн. Шалтгаан нь тодорхойгүй, заримдаа В,С вирус, халдварууд өдөөгч болдог байж магадгүй гэдэг юм байна лээ. Мөн бүрэн эдгэрдэггүй, зөвхөн зөв эмчилгээ, дэглэм барьснаар өвчин намжиж далд байдалд ордог, харамсалтай нь буцаад хэзээ ч дахиж болно. Нас хүйс гэхгүй хэн ч тусч болно, халдваргүй, удамших байдал бас ажиглагддаггүй гэж байгаа. Васкулит дотроо маш олон янз. Жишээлбэл уушиг гэмтээдэг, тархи гэмтээх, бөөр гэмтээх, арьсны, үе мөчний гээд л. Судас хүрсэн аль ч эрхтэн гэмтэх магадлалтай гээд бодоод үз дээ. Буруу оношлогдох аюултай. Мэдээж, төрлөөсөө хамаараад хүнд, хөнгөн, хурдан удаан явцтай. Эмчилгээ нь аль эрхтний судас гэмтсэн байгаатай шууд холбоотой. Жишээлбэл миний судалснаар уушиг, амьсгалын зам гэмтээдэг төрөл нь /албан нэршил нь Wegener's granulomatosis/ маш хурдан явцтай, эрт оношилгоо, яаралтай эмчилгээ шаарддаг гэж байгаа. Эмчилгээнд нь дархлааг дарангуйлах үйлчилгээтэй эм тариа хэрэглэнэ, гаж нөлөөтэй. /бас дархлаагаа дарангуйлахаар вирус, халдварт өртөмтгий болох давхар аюултай/ Жишээлбэл prednisone гэхэд нь маш их жин нэмдэг, methylprednisolone - жин нэмэх, диабет, ясны сийрэгжилт, Rituxan нь болохоор хэрвээ гепатит B-тэй бол тэрийг нь сэдрээдэг аюултай гэх мэт. (эмчтэйгээ л сайн зөвлөх хэрэгтэй дээ. Ер нь сайн эмчтэй болох нь маш чухал шүү. Ховор өвчин болоод ч тэр үү, тэр болгон мэддэг эмч таарддаггүй, нааш цааш нь их явуулдаг шүү. Зөвхөн дархлааны эмчээс гадна,уушигний, мэдрэлийн, бөөрний гэх мэт өвчнийхөө хавсарсан эрхтнийхээ чиглэлийн эмчийн хяналтанд байх хэрэгтэй)
За тэгээд өдөр тутмын амьдрал их хэцүү дээ. Хааяа л нэг эрч хүчтэй, ер нь ихэнхдээ сульдаж ядарсан байдалтай өдрийг өнгөрөөнө. Маш амархан эрч хүчээ алдана. Би энд зүгээр нэг ядаргаа биш, ясандаа тулсан ядаргааны тухай ярьж байгаа шүү. Ер нь auto immune өвчтэй бүх хүмүүст хамгийн нийтлэг тохиолддог шинж тэмдэг нь ядаргаа гэдэг юм байна лээ, жишээлбэл зарим хүмүүс бол эхний хэдэн жилдээ ядаргаанаас өөр онц шинж тэмдэг илэрдэггүй гэж байгаа, ажил амралтаа л сайн зохицуулах нь хэрэгтэй дээ, гэтэл одоогийн ийм нийгэмд амраад сууж байдаг завтай хүн тэр бүр байдаггүй, дээрээс нь нийгэм ч энийг ойлгохгүй. Ойр дотныхон, хамт ажилладаг хүмүүс үүнийг хүлээж авахад бэлэн биш байдаг. Би эхэндээ тайлбарлах гэж оролдож байсан боловч одоо бол дуугүй гүрийдэг болсон. Энэ өвчнийг invisible буюу нүдэнд үл харагдах өвчин гэдэг, харахад эрүүл саруул, зүгээр харагддаг ч яг үнэндээ тийм байдаггүй.
Ядаргаанаас гадна бие чинь өвдөнө, миний хувьд яс янгинах, хөл, гарын булчин өвдөх, үеэр өвдөх, ялангуяа хурууны үеэр өвдөх, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Васкулитын төрлөөсөө л болдог байх. Гэнэт өвддөг болчоогүй, анх энэ өвчнөөр оношлогдоход зөвхөн тууралт гарахаас өөр зовиургүй байсан. Ихэнх нь сүүлийн 3-4 жилийн хугацаанд гарч ирсэн шинж тэмдгүүд. Яаж төгс manage хийхийг сайн мэдэхгүй байна, би ч өөрөө учраа сайн олоогүй л байна, баланс л маш чухал гэдгийг ойлгосон. Бүр юмаа баланслуулахад л яваад байхад бас тийм яадгаа алдчихсан найдваргүй өвчин биш

Unknown said...

Сайн байна уу? Манай нехер 39 настай, тууралт денгеж эхэлж байна. Хаана ямар эмчид хандах вэ? Зевелгее егч тус болно уу. Баярлалаа.

Unknown said...

Сайн байна уу? Манай нехер 39 настай, тууралт денгеж эхэлж байна. Хаана ямар эмчид хандах вэ? Зевелгее егч тус болно уу. Баярлалаа.

Unknown said...

Сайн байна уу хаана ямар эмчид хандах вэ? баярлалаа

Unknown said...

Энэ өвчний нэршлийг Шинлейн Геноха гэдэг.Хүндэрвэл маш аюултай.Энэ өвчин бөөр рүү орсон үед бөөрний дутагдалд оруулж улмаар гемодиализийн аппаратанд оруулдаг.Тэгээд тэр дааврийн эмний нэр нь преднизолон (prednisolone)гэх эмийг уулгадаг.Энэхүү эмийг схемээр уух бөгөөд гаж нөлөө ходоодны шархтай болох магадлалтай,таргална,хоол боловсруулалт хурдсаж их иднэ. Ууж байгаад гэнэт зогсоож болохгүй. Учир нь аминд халтай.Бас сахрын өвчтэй хүмүүс уухыг хориглоно. Гэхдээ би энэ өвчнөөр өвдөөд 4 сар болж байгаа бөгөөд бөөр рүү нөлөөлж одоо бөөрны дутагдалд орчихсон ЭХЭМҮТ-д 3сар бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Unknown said...

Манай хүү энэ өвчнөөр өвдөөд эх нялхаст хэвтэж байгаа.фэйсбүүкт ийм өвчтэй хүмүүс мэдээлэл оруулаагүй бдаг юм бн.Нэг грүүп нээгээд туршлагаа хуваалцах хэрэгтэй санагдсан.

Onolbayr said...

Сайн байна уу зөвөлгөө авах гэсэн юм ямар эмчид хандах вэ

Unknown said...

Сайн байна уу. Зөвлөгөө сайн авмаар байна. Манай охин өвдөөд бараг 20 хонтж байна. Тууралт нь бүрмөсөн алга болдоггүй

Unknown said...

Сайн байна уу. Зөвлөгөө авч эмчилгээ хийх эмчтэй яаж холбогдох вэ?

Unknown said...

Zobolgoo abmaar bn

Anonymous said...

Bi 15 nastaidaa ene ovchnoor ovdoj baisan. Eh nyalhast mon ch ih hevtej emchluulj bsn. Bainga dahiad sederdeg. Hamgiin suuld ulamjlalt emnelegt 10 honog hevtej emchluuleed edgesen dee. Hool bolon hevtriin deglem l ih hiij bsn sanagdaj bn

Anonymous said...

Bi 15 nastaidaa ene ovchnoor ovdoj baisan. Eh nyalhast mon ch ih hevtej emchluulj bsn. Bainga dahiad sederdeg. Hamgiin suuld ulamjlalt emnelegt 10 honog hevtej emchluuleed edgesen dee. Hool bolon hevtriin deglem l ih hiij bsn sanagdaj bn

Unknown said...

sn bnuu mah ideheer yadag bsn be tuuralt ni?

Болор said...

Сайн байна уу, маш зөв мэдээлэл бичсэн байна, уншаад баярлалаа яаг өөрийгөө олж харсан мэт байна.
7 дугаар ангид байхдаа өвдөөд одоо 31 настайдаа ахиад өвдчихлөө 2 сар шахам эмнэлгээр болон гэрээр эмчлүүлж байна ажил ч хэцүүдлээ би өөрөө ч бүр яавал эмчлэх вэ гэж цөхөрч байна.Миний хувьд одоо баахан шинжилгээ гээд л яваад байна бөөр талруугаа хүндрэл үүсэх гээд байна...
Сайн зөвлөгөө эмчилгээ өгөх эмч, бас адилхан өвчний түүхтэй хүмүүстэй туршлага солилцлоо байна.

Anonymous said...

Ulamjlalt emneleg ni yamar nertei, haana bdag ve

Anonymous said...

Сайн бна уу манай хүүхэд энэ өвчнөөр өвдсөн юмаа 7 хоног эмчилгээ хийж байна. Гэдсээр нь өвдөөд байх юм. Далайн байцаатай хоол өгч болох уу

Anonymous said...

Би одоо 42 той эмэнтэй.анх 7настай байхад өвдсөн бараг 2жил эмнэлэгт хэвтсэн.гэртээ 7хоноод л эмнэлэгт хэвтдэг байлаа.хэвтрийн дэглэм сахидаг байсан.хүнд үедээ гэдсээр базлуулж өвддөг.дандаа судас тариа дусал хийдэг байсан санагдаж байна.дээр үед уян зүү ч гэж байхгүй.ёстой л баатарлагаар зүү шаалгадаг байсан даа.оюутны төгсдөг жилээ их ядарснаас болснуу нэг дахисан.тэгээд л намжуу болсон доо.идэх хоол гэж бараг үгүй.махан хоол хорьдог байсан.сүүтэй будаа,сүүтэй хоол гэх мэт иддэг.

Anonymous said...

Huu ni buren edgersen uu